alim.mn | 2024.12.26
Борчуудаас дор ядуу сэтгэлгээтэй Нүхтийнхэн

Засгийн газраас “үнэгүй” гэдэг үг амнаас гарав уу яав, хүмүүсийн ухамсар, сэтгэхүй хазаараа алдчихыг яана. Улсын хэмжээнд нийт иргэдийн хэрэглэсэн цахилгаан, ус, дулааны төлбөрийг 0-лэнэ гэсэн мэдээллийн уршигаар “миал”-аад байдаг борчууд нь бус улстөрчид, бизнесийн шаггүй хөрөнгөлөг гарууд амьдардаггүй байшингаа халаагаад эхэлсэн гэх мэдээлэл сошиалоор нэг хөвөрч эхлэв.

Өнгөрсөн хоёр хоногт гэр хороолол, зуслангийн бүсийн цахилгааны хэрэглээ хоёр дахин нэмэгджээ. Цэвэр агаар амьсгалах гэж зусландаа хувийн хаус бариулж, өндөр хашаа татуулдаг нь баячуудын сурсан зан. Гэвч тэр байшиндаа өдөр бүр байх нь тун ховор. Ялангуяа өвлийн улиралд ажил ихтэй байх үеэр очихгүй байх нь ч бий. Гэтэл хамаг хэрэглээний төлбөр 0-лэнэ гэсэн шийдвэрийн сургаар амьдардаггүй байшингаа халааж, хүчдэл нэмж, чирэгдэл учруулах шаардлага байна уу.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ