alim.mn | 2024.12.23
Дэлхийн тэрбумтнууд өнгөрсөн жилтэй харьцуулахад 20 хувиар илүү ихийг олжээ
Дэлхийн тэрбумтнууд 2020 онд нийт 1.9 их наяд ам.доллароор баяжсаныг “Forbes” сэтгүүл тооцоолон гаргажээ. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар тэрбумтнуудын хөрөнгө 11.4 тэрбум ам.долларт хүрч байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт болов. Нийлбэр дүнгээр Хятадын тэрбумтнуудын хөрөнгө хамгийн их нэмэгджээ. Энэ онд тэдний хөрөнгө 750 тэрбум ам.доллароор өсөж, хоёр их наяд ам.долларт хүрсэн байна. Жагсаалтын хоёрдугаарт Америкийн баячуул орж байна. Тэдний хөрөнгө 650 тэрбум ам.доллароор өсөж, хоёр их наяд ам.долларт хүрч байна. Улиран одож буй он “Tesla”, “SpaceX” компанийн тэргүүн Илон Маскын хувьд тун ээлтэй жил байжээ. Тэрбээр энэ онд 110 тэрбум ам.долларыг олжээ. Одоогоор түүний хөрөнгө 137 тэрбум ам.доллар бөгөөд тэрбээр хамгийн баян хүмүүсийг жагсаалтад гуравдугаарт бичигдэж байгаа юм. Францын тэрбумтнууд жагсаалтын гуравдугаарт бичигдэв. Тэдний хөрөнгө жилийн дотор 95 тэрбум ам.доллароор өсөж, одоогоор нийт хөрөнгө нь 500 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Үүнээс “LVMH” группын ерөнхий захирал Бернар Арно, “L’Oreal” компанийн өв залгамжлагч Франсуаза Беттанкур-Мейерс нар хамгийн их ашиг олжээ.

Эх сурвалж: Forbes


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ