Цар тахлын улмаас Америкийн иргэн бүрд 2000 долларын тэтгэмж өгөх төсөл батлагджээ
Америкийн Конгрессийн төлөөлөгчдийн танхим цар тахлын улмаас санхүү эдийн засгийн хүнд байдал орсон иргэддээ өгөх 600 долларын нэг удаагийн тэтгэмжийг 2000 болгон нэмэгдүүлэх төслийг дэмжжээ. Энэ төслийг Төлөөлөгчдийн танхимийн 275 гишүүн дэмжиж 135 нь татгалзсан байна. Одоо төслийг Бүгд найрамдах намынхан олонхи болдог Конгрессийн Сенат баталсанаар хууль хүчин төгөлдөр болох аж. Иргэн бүрд 600 доллар өгөх төсөлд нийт 2,3 их наяад доллар зарцуулагдахаар тооцоолж байсан бол одоо энэ тоо улам өсөх аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ