alim.mn | 2024.12.22
БНСУ-аас каргоны онгоцоор 50 гаруй хүн нуугдаж ирсэний дотор гишүүн Ш.Раднаасэд байжээ

Засгийн газар УОК-иос тусгай үүргийн онгоцоор иргэдээ татаж авах үйл ажиллагааг түр зогсоосон байгаа. Уг нь өнгөрсөн сарын 25-нд БНСУ-аас иргэдээд татаж авах байсан ч тодорхой шалтгааны улмаас нислэгийг цуцалсан талаараа Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийсэн. Тухайн нислэгээр ирэх ёстой байсан иргэд Засгийн газар, УОК-т хандаж, эсэргүүцлээ илэрхийлэн иргэдээ татаж авахыг шаардсан бичлэг өчигдөр цахим сүлжээнд тархсан билээ.

Тэгвэл энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө БНСУ-аас каргоны онгоцоор 50 гаруй хүн нууцаар тээвэрлэж ирсэн нь нэлээд шуугиан тариад байна. Тэнд гацсан иргэдээ татаж авахгүй гэж хатуу загнасан хэрнээ эрх мэдэлтэй албан тушаалтай, томчуудыг нууцаар татаж авчирлаа хэмээн иргэд шүүмжилж, Солонгост гацсан иргэд эсэргүүцэж байна.

Шөнийн нислэгээр 50 гаруй хүн ирсэн гэх баттай мэдээлэл байна. Тэдний дунд дипломат пасспорттай нэг хүн байсан нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байжээ гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учралыг авч явсан тусгай эмч нар уг нислэгээр ирсэн гэх мэдээлэл байна. Хилийн чанадад гацсан жиоийн иргэдээ татаж авч чадахгүй, халдвар тархаад байна гэсэн шалтгаар хаацайлчихаад эрх мэдэлтэй дарга нар болон томчуудын ар гэрийнхнийг нууж авчирсан асуудалдаа УОК болон Шуурхай штабынхан тайлбар хийхийг шаардаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ