alim.mn | 2024.12.22
Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага тооцож, тэргүүн дэд ерөнхийлөгчийг нь "шагнах" уу?

УИХ өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэвч тэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хэвээрээ байна. Учир нь, Төв банкны тухай хуулийн 26.8-д “Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, Улсын Их Хурлаас дараагийн Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилсноор дуусгавар болно” гэж заасан байдаг юм. УИХ нэгэнт чөлөөлөгдсөн хүнийг удаан хугацаанд ажиллуулахыг хүсээгүй нь ойлгомжтой. Тиймээс УИХ-ын дарга Монголбанкны дараагийн Ерөнхийлөгчид тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилуулах саналаа өчигдөр намын бүлгээрээ хэлэлцүүлж дэмжүүллээ. Өнөөдөр түүнийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилох бололтой. Өмнө нь Гавьяат хуульч Бямбаа амиа алдсаны дараа ШШГЕГ-ын даргад хариуцлага тооцож огцруулаад, оронд нь дэд дарга Дамдинцэрэнг томилж байсан. Одоо Монголбанкны ерөнхийлөгчийн огцруулаад оронд нь Тэргүүн дэд ерөнхийлөгийг томилуулахаар оруулж ирнэ гэдэг хачирхалтай. Хамтын хариуцлага гэж байхгүй болсон юм уу. Нэг зоосны хоёр тал шиг хамт явж ирсэн дарга, орлогч хоёрын нэгийг огцруулаад нөгөөг нь томилно гэдэг шударга бус уу.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ