alim.mn | 2024.12.23
Мянганы луйварчин Рио Тинто сурсан зангаараа шантаажаа хийгээд эхлэв бололтой
Монгол Улс, Монголын ард түмэн ямар ч шантаажинд, ямар ч тархи угаалтанд, ямар ч хууран мэхлэлтэнд үл автаж байр суурин дээрээ хатуу чанга зогсох ёстой! Гадна дотны гар хөл болсон урвагч хулгайчуудыг, захиалгат нийтлэлчид, худалдагдсан ХМБ-ыг таньж хаа таарсан газар нь нулимах хэрэгтэй! Эх орны эрх ашгийн төлөө тул танай манай гэж хоорондоо хэмлэлдэхгүй нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү Монголчууд аа!
Рио Тинто Оюутолгойн Ордыг зогсоовол зогсоог! 221 тэрбум долларын үнэтэй асар их эрдэнэс баялагийн маань үндсэн агууламж болох 80% одоохондоо газар доороо байгаа! Тэртэй тэргүй ямар ч ашиггүйн дээр хасах буюу алдагдалтай тайланг Монгол Улсын Засгийн Газарт тавьж байгаа! Цаашдаа олон жил хасах тайлан үзүүлэх нь тодорхой болчихоод байгаа!
Одоо харин Монгол Улс зөрүүлээд ОУ-ын анхааралд орсон байгаа дээр нь алдагдсан боломжуудаа, луйвардуулсан мөнгүүдээ бүгдийг нь нэхэмжилж тууштай тэмцлээ эхлүүлж бууж өгөхгүй шүү гэдгээ хүчтэй мэдэрүүлэх ёстой! Ямар ч үнээр хамаагүй нэр төрөө хамгаалж баялагтаа эзэн Монголчууд болхын төлөө тэмцэх ёстой! Оюутолгойн ордын эзэд нь 3.3 сая Монголчууд бид. Монголчууд бидний ар талд үнэн байна, бмдний дээр Мөнхтэнгэр байна!
Эргэлзэж тээнэглзэх хэрэггүй Монголчууд аа Монгол ялна! Дэлхийг чичирүүлж явсан агуу өвөгдийн удам Монголчууд бид харсаар байж хамаг баялагаа цөлмүүлж дээрээс нь асар их өрөнд орох доромжилсон луйварын гэрээг арчаагүйгээр хүлцэн тэвчиж дэлхийн шившиг болох ёсгүй. Монголчуудыг басаж болохгүй гэдгийг нь одоо л мэдэрүүлэх хэрэгтэй!
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ