УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хөрөнгөний талх” барих хоббитой
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хөрөнгөний талх барих шинэ хоббитой болжээ. Тэрбээр фэйсбүүк дэх “Хөрөнгөний талх” группийн идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд барьсан талхныхаа зургийг оруулж, гэр бүлийхэн нь талхных нь амтанд орсныг бичиж эзэгтэй нараас чамгүй үнэлгээ авч байгаа харагддаг.
Талх барьж сурсан эрхэм гишүүн нэгдүгээр сарын 2-ны амралтын өдөр эзэгтэй нарт хөрөнгөний талх барих арга туршлагаа хуваалцсан бичлэгийг нийтэлсэн байв. Түүнд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны эхнэр талхны хөрөнгө, хуучны хэв өгснөөр гэртээ талх барьж эхэлсэн гэж ярив.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ