alim.mn | 2024.12.22
МУ-ын ЭСЯ Унгарын тэргүүн хатагтайн санаачилсан арга хэмжээнд оролцжээ

Будапешт хотод Унгар улсын тэргүүн хатагтай Херцег Анитагийн ивээл дор Унгар улсад сууж буй Элчин сайдуудын эхнэрүүдийн клубын зохион байгуулдаг уламжлалт дипломатуудын өдөрлөг болж байна. Монгол Улсын ЭСЯ уламжлал ёсоор монгол үндэсний бараа бүтээгдэхүүн, ноолуур, ноос, эсгий бүтээгдэхүүний дээж, монгол цай, жимсний шүүс, хуушуур бэлтгэн оролцжээ. Унгар улсад 80 гаруй Дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулдагаас энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 50 гаруй нь оролцсон өргөн арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээний онцлог нь оролцогч Дипломат төлөөлөгчийн газар бүр өөрийн орны бүтээгдэхүүн, хоолны дээжийг худалдаалж, олсон орлогынхоо дийлэнх хувийг Тэргүүн хатагтайн хүссэн аль нэг хүүхдийн байгууллагад хандивладаг аж. Өнгөрсөн жил 7 сая гаруй форинт буюу 70 сая төгрөг цуглаж өнчин хүүхдүүдийн сургуульд хандивлаж байсан.
Эхнэрүүдийнхээ зохион байгуулж буй арга хэмжээний үеэр Унгар улсад суугаа Элчин сайдууд үндэсний хувцас болон өөр өвөрмөц байдлаар хувцасладаг бичигдээгүй дүрэмтэй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ