alim.mn | 2024.12.22
Маргааш AstraZeneca вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакциныг өнөөдөр манай улсад авчирснаар маргааш дархлаажуулалтыг эхлүүлэх гэж байна.

Өмнө мэдэгдэж байсанчлан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг вакцины эхний тунг хийлгэнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ. 

Тэрбээр "Маргааш Монгол Улсын Ерөнхий сайд цагаан халаадтануудынхаа өмнө AstraZeneca вакциныг тариулна. Дараагаар нь эмч, эмнэлгийн ажилтнууд шат дараатайгаар дархлаажуулалтад хамрагдана" гэлээ.

AstraZeneca вакциныг дэлхийн 41 улс цар тахлын эсрэг дархлаажуулалтдаа сонгон хэрэглэж байгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ