"Оюутолгой" ХХК Монголын төрд буулт хийн 650 тэрбумаас 230 тэрбум төгрөгийг нь өчигдөр төлөөд байна
"Оюутолгой" ХХК Монголын төрд буулт хийн 650 тэрбум төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрч 230 тэрбум төгрөгийг нь өчигдөр төлөөд байна. Ирэх 7 хоногт 420 тэрбум төгрөгийн төлбөр орж ирнэ.
“Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм” гэж хэлж, анх удаа тэдний өмнө сөрж зогссон хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх байв.
МУ-ын Засгийн газраас "Оюутолгой" ХХК-д хяналт шалгалт хийж, 2020 оны арванхоёрдугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг "Оюутолгой" ХХК эс зөвшөөрч Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байсан билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ