alim.mn | 2024.12.23
Эрэгтэй хүүхдүүд нэгнээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хоёр хүүхдийг хорих 461 дүгээр ангид саатуулаад байна

Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өнөөдрийн байдлаар 74 хүүхэд амьдарч байна. Одоогоос гурван сарын өмнө тус цогцолборт амьдарч байсан 11 настай хүү бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан.

Хүүг түүнтэй нэг өрөөнд хамт амьдардаг 14 болон 16 настай хоёр хүү бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарч байв. Улмаар хохирогч хүүг хүчирхийлсэн байж болзошгүй 15,16 настай хоёр хүүхдийг хэрэгт холбогдуулан шалгаж, шалгалтын явцад хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байна. 

Одоогоор тухайн хүүхдүүдийг Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ