alim.mn | 2024.12.23
Ашиг нь их наяд давсан "Эрдэнэс Тавантолгой" өнгөрсөн онд 161 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

"Эрдэнэс таван толгой" ХК өнгөрсөн 161 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Ингэхдээ ногдол ашиг тараахгүй, төслүүддээ хөрөнгө оруулах шийдвэрийг гаргасан аж.Өнгөрсөн жил тус компани хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараасан. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авах бөгөөд нэгж хувьцаанд 90 төгрөг хуваарилах шийдвэрийг ЭТТ компанийн ТУЗ-өөс гаргасан болохыг танилцуулж байсан билээ.  Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг их наяд төгрөг давсан цэвэр ашигтай ажиллаж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаар байрт шалгарсан.  Харин 2018 онд улсын төсөвт 720 тэрбум төгрөгт төвлөрүүлсэн. Энэ мөнгийг төмөр зам барих Тавантолгой-Зүүн баян, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам тавихад зарцуулсан. Өнгөрсөн 2020 оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Б.Ганхуягт Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээсэн. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгч болж, ашиг нь 720 тэрбумаас их наядаар тоологддог "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн орлого огцом буурч 2020 онд 161 тэрбумын ашигтай ажиллажээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал нөлөөлсөн ч орлого нь хэд дахин буурсанд иргэд эргэлзэж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуягийн "хулхи гавьяат" гэж, Төмөр зам барихад 2018 оны бүх ашиг болох 720 тэрбум төгрөг оруулсны хариу гэж шүүмжилж  эхэллээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
еееее
3 жилийн өмнө
191.96.97.58
????????????????????
Төстэй мэдээ