Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараахан МАН 60 тэрбум, ЖДҮ гээд хоёр хуваагдаж их дайн болсон. “60 тэрбум”-ын бүлгийн тэргүүн нь МАН-ын дарга асан Миеэгомбын Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, нөгөө талд нь “хүрэлсүхчүүд”. Миеэгомбын Энхболд зайлчихвал Монгол Улс хөгжинө гээд сурталдаж, М.Энхболдыг өмөөрсөн бүлгийн дарга Д.Хаянхярвааг араас нь нохой шиг өшиглөн Бүлгийн даргын ажлыг нь булаан авч байлаа. “60 тэрбум”-ын бүлгээс Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр хоёр орон шоронд сууж үзлээ. Ж.Эрдэнэбат шоронгоос гарч, УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө. МАН-д хэрэггүй авлигач гээд М.Энхболд, Д.Хаянхирваад УИХ-д нэр дэвших эрх ч өгөлгүй хааж боосон. Эдийн засаг улам унаж, шударга ёсыг тогтооно гэсэн нөгөө сүржин амлалт байдаггүй. Харин хатавчинд хэсэг суулгаж байгаад хөөж гаргасан Д.Хаянхярваагаа дахин залж, өнгөрсөн 2020 оны 10 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирдуулахаар томилсон. Улстөрд мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг бий гэдэг энэ. “Эрдэнэс Монгол” ХХК-д дотроо зөрчил байдаг, нэг залуухан дэд захирал фэйсбүүк хуудсандаа “Хаянхярваа, 12 тэрбумын авлигын асуудалд холбогдсон Эрдэнэбулганыг хаацайллаа” гэж бухимдлаа гаргасан удаатай.
Харин УИХ-ын гишүүн асан, Сангийн сайдын албыг хашиж үзсэн Д.Хаянхярваа “Бид эдийн засгаа аврах ажилд хувийн хэвшлийн топ менежэрүүдээ татаж оруулах хэрэгтэй. Тухайлбал нүүрсний салбарыг бүхэлд нь хувийн хэвшилд даатгах юм тэс өөр болгоно. Монголын менежерүүдийн ажилд төрийн буруу бодлого, хүнд суртал саад болж байгаа гэдэгт итгэлтэй байдаг.
...Бид хэдэн жил үлгэр ярив одоо байгаагаа харахад л ойлгомжтой доо. Зөв бодлого гаргаж зоригтой хөдлөхгүй бол хувийн хэвшлийн нь ч хувьсгалын ч хийсэн юмгүй болох аюул ойрхон байна шүү” гэж байн байн жиргэж сууна.