Өнгөрсөн оны 12 дугаар сард Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан "Ам нээвэл..."-д орох үeдээ "Ирэх оны 3-р сард цар тахлын 2 дахь давалгаа эхэлж, халдвар хяналтаас гарах эрсдэлтэй" гэж байлаа. Одоогийн нөхцөл байдлаас харахад тэр үг батлагдаж байна.
Мөн сүүлийн 20 шахам жилд Эрүүл мэндийн сайдаар томилогдсон цор ганц мэргэжлийн сайд, эмч Т.Мөнхсайхан “Нэг өрх-нэг шинжилгээ” тандалт судалгааг үр дүнгүй гэж эсэргүүцэж байсан. Юутай ч энэ шинжилгээг анх санал болгосон "Оном” сангийнхан анх 23 тэрбум төгрөгөөр энэ шинжилгээг хийнэ гэж санал гаргаж байлаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нэгдүгээр сарын 23-нд огцорч, огцорсноос хойш 20 хүрэхгүй хоногийн дараа тандалт илрүүлэлтийн шинжилгээ авсан. Цагаан сарын өдрүүдийн хөл хорионы үеэр нийслэлд 400,000 орчим хүнд шинжилгээ хийсэн аж. Нэг шинжилгээ 120.000 төгрөгийн үнэтэй. Нийт 50 орчим тэрбум төгрөг болно. Дээрээс нь шинжилгээ хийх багийн цалин хөлс,з ардал 6 тэрбум төгрөг. Нийт 57 тэрбум төгрөг зарсан ажлын үр дүн юу байв.
Т.Мөнхсайхан сайдыг огцруулахыг эсэргүүцэж эмч Бундангийн Болдсайхан: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 2 ЗҮЙЛИЙГ Л СОЛЬЖ БОЛОХГҮЙ
"Би энэ Мөнхсайхан гэдэг залууг танихгүй, уулзаж байгаагүй л дээ. Салбартаа залуу хүн гэхэд хийсэн ажил ихтэй учраас гадарлаад байна. Гэхдээ хөндлөнгөөс харахад энэ хүн өөрөө мэс засалч хүн. Мэс заслын өрөөнд хагалгаа хийгдэж байхад эмч нь орхиод гарна гэсэн ойлголт байдаггүй. Тэр байтугай тэр өрөөнд байгаа сувилагч гээд 10 хүний хэн нь ч солигдохгүй. Яг үүнтэй адил эрүүл мэндийн салбарт хоёр зүйлийг л сольж болохгүй. Нэгдүгээрт, ирэх 3-р сард Ковидын халдвар хамгийн хүнд үедээ ирнэ. Биднийг маш хүнд цаг үе хүлээж байна. Яг ийм үед салбараа удирдаж байгаа хүнийг солих нь зүрхний мэс заслын үед эмч зүрх зогссон өвчтөнөө орхиод гарсантай адил.Хоёрдугаарт, энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс манай салбарыг үндсээр нь эрүүлжүүлэх, маш олон хүнээс санхүүжилттэй холбоотой гомдол ирдэг ЭМД-ын асуудлыг цоо шинээр хэрэгжүүлж эхэлж байна. ЭМЯ, Сангийн яамтай хамтран Засгийн газрын түвшинд хийж буй маш том ажил. Үүний үр дүнд 4 жилийн хугацаанд энэ салбар маань хүн шиг байх ёстой. Энэ ажлын эхлэл зөв тавигдаж байхад сайдыг солино гэдэг нь том асуудал. Залуу хүнийхээ хувьд их зоригтой хүн юм уу гэж харж байна. Энэ хүнийг турж эцтэл нь эхлүүлсэн ажлыг нь дуусгах ёстой. Мөн вакцинаа авчраад ковидоо дарах ёстой. Монголчууд ковидоосоо салах ёстой.
Гуравдугаарт, наадам гэхэд шинэ даатгалын хууль хэрэгжиж эмнэлэг, иргэд, өвчтөн, эмч нар бүгд ойлгож ажил нь жигдэрсэн байх хэрэгтэй. Үүний дараа хална уу, үлдээнэ үү тэр ажлаа яримаар байна. Мэс заслын дундуур тэр эмчид тухайн мэс заслын хариуцлага тооцно гэж ойлгож болохгүй. Тасагт гараад ирсэн хойно ярьж болно. Өөрийгөө, монголчуудаа, иргэдээ бодож бид явбал аюулгүй байх вэ, ковидоо яаж дарах вэ, вакцинаа яаж хурдан хийх үү, эрүүл мэндийн салбарт шинэчлэл яаж хурдан хийх үү гэдгийг бодож ажиллах хэрэгтэй байна. гэж үзэл бодлоо илэрхийлж байлаа.