alim.mn | 2024.12.22
"Ц.Тувааны АН"-ын даргад Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, О.Амартүвшин нар нэр дэвшлээ
АН-ын Дотоод Сонгуулийн Хорооноос АН-ын даргад нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа. АН-ын даргын сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдөнө.
 

Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэнээр АН-ын Дотоод сонгуулийн хороо ДоСХ -ноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна.

Намын даргын сунгаанд 19 гишүүн оролцохоо илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцсэнээр 4 нэр дэвшигчийг өнөөдөр зарлан, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Ардчилсан намын даргын сонгуульд Даваагийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. 3-р сарын 26-ны өдөр сурталчилгаа дуусч 28-ны өдөр Ардчилсан намын нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгөх юм.

 
Энэ нь "Ц.Тувааны АН" бөгөөд удахгүй "Эрдэнийн АН" мөн  намын даргад нэр дэвшигчдээ бүртгэх аж.
 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ