Монголын хамгийн нэр хүндтэй компани бол MCS групп. “Эм Си Эс” групп сүүлийн 10 жилийн хугацаанд 2,7 их наяд төгрөгийн татвар төлсөн гэсэн тооцоо бий. Энэ удаа хувийн хэвшлийнхнээс анх удаа MCS бүх ажилтан, ажилчдааа вакцинжуулахаар болжээ гэсэн сүүлийн үеийн сайн мэдээтэй. MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал “Хүмүүс бизнесмэн гэхээр банкинд тэрбум тэрбумаар хадгалсан гэж боддог. Үгүй ш дээ, мөнгийг эргэлтэнд оруулж, ашигтай сайн төсөлд хөрөнгө оруулалт хийж, нийгмийн сайн сайханд зориулах ёстой. Манай группт Монголын шилдэг инженерүүд ажилладгаар бахархдаг” гэж ярьж байсан.
Харин эсрэгээрээ үе үеийн УИХ-д ямар ч 76 гишүүн сонгогдсон 10 гаруй хүн нь тэрбумаас дээш хадгаламжтай хүн бий. Тэдэн дотор “Оргил”-ын Ганбаатар зэрэг сүү талх ч болсон зарж, байшин ч барьж нүдэн дээр мөнгө “үйлдвэрлэдэг” механизмтай бизнесмэн бий. Эсрэгээрээ тоосго өрөх байтугай, ширхэг бохь ч зарж үзээгүй, бүр төрийн ордноос гарч үзээгүй улстөрчид тэрбумын хадгаламжтай байх нь бий.
Олонд мэдэгдсэн банкинд тэрбумын хадгаламжтай УИХ-ын гишүүд, улстөрчийг нэрлэвэл
Жамбалын ГАНБААТАР 19,653,400,000
Батсүхийн НАРАНХҮҮ 15,308,000,000
Лувсанвандангийн БОЛД 8,642,910,000
Жадамбын ЭНХБАЯР 4,741,390,000
Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН 3,478,550,000
Цэндийн МӨНХ-ОРГИЛ 2,939,140,000
Сүхбаатарын БАТБОЛД 1,425,520,000
Сандагийн БЯМБАЦОГТ 1,367,300,000
Ням-Осорын УЧРАЛ 1,235,140,000
Нацагийн Багабанди 1 тэрбум 200 сая, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 1,7 тэрбумын хадгаламжтай гээд урт жагсаалт хөвөрнө.
Амьдралдаа бизнес хийж яваагүй улстөрчдийн хадгаламжинд тэрбум, тэрбум төгрөг “хэвтэж” байдаг нь сонин. Харин монголчуудын цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөг, сард 1,1 сая төгрөгийн гэр бүлийн орлоготой хүмүүсээ дундаж гэдэг. Ингээд харахаар “Дагдан таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ” гэдэг шиг... Хүмүүс Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлогын тухайд хүмүүс ийм тооцоо гаргачихсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Манай Ерөнхий сайдын 1,7 тэрбумын хадгаламжийн хүүгийн орлогыг ажлын цагт шилжүүлбэл цагт 835 000 төгрөг юм байна. Гэхдээ энэ манай хамгийн том хөрөнгөтөн биш! Үүнээс дээш бас овоо хэд бий!
Тэдний яг эсрэгээр, ингэж өр, хүү төлж байдаг ард иргэд байдгийг тэд мэдэхгүй!
УХНА ИШИГНИЙ ЗОВЛОН МЭДЭХГҮЙ
УХНААГИЙН ХҮҮ АРДЫН ЗОВЛОН МЭДЭХГҮЙ!” гэжээ.
Улстөрчдийн энэ мөнгөн дээр нэмэгдээд (Газар+ Барилга байгууламж+Үнэт элдэл+ Орлого+Гэр бүлийн орлого+Мал амьтан+Утаа тэрэгнүүд) орж ирдэг.