Өчигдөр олон улсын ойн өдөр. Энэ өдөрт зориулсан онлайн хуралд оролцогсод салбарынхаа сайдыг 30 минут хүлээжээ. Улс орон даяар болсон онлайн хуралд оролцогсдыг хүлээлгэсэн БОАЖ-ын сайд Уртнасан гэнэт “Ажилтай болчихлоо” гээд оролцоогүй ажээ. Саяхан болсон 10 шахам малчдын амийг авч одсон шороон шуурга, ой модгүй, гүний усгүй, цөлжилттэй холбоотой. Цаг үеийн, зайлшгүй, нэн шаардлагатай онлайн хуралд оролцож амждаггүй, толгой гэдгэр сайдаар салбарынхан нь, ард иргэд ч яах билээ. Дэлхий даяар цар тахал гээд олон улсын нислэг, аялал жуулчлалын салбар таг зогссон байхад, тэс хөндлөн сайд ам л нээвэл аялал жуулчлал гэж ярьж суудаг хоббитой хүн.
Тэрчлэн Соёлын сайд “Гацуурт”-ын Чинбатын Номин яамныхаа нэг ариун цэврийн өрөөг өөрийнхөө кофe чанах өрөө болгон тохижуулахаар лүндэн буулгасан сурагтай. Ингэвэл Соёлын яамныхан эр, эм нэгтгэсэн нэг ариун цэврийн өрөөг ашиглахаар болох гэнэ. Ариун цэврийн өрөө олон бас хүртээмжтэй байх, эр эм гэж ялгах нь бас соёл баймаар юм даа гэж интернет хэрэглэгчид гайхаж сууна.
Энэ танхимын хамгийн сайн эмэгтэй сайд ХНХ-ын сайд А.Ариунзаяа Баянгол дүүрэгт байдаг саажилттай хүүхдийн сэргээн засах эмнэлэгт очиж ажиллаж, ажил байдалтай танилцсан гэнэ.