Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг цар тахлын үеэр Сүхбаатарын талбайд "таавчигтай" жагссан үндэслэлээр 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Торгууль төлөх болсон талаараа А.Отгонбаатар “Торгуулийн хуудас авлаа! Талбай дээр халаадтай тэмцсэн тэмцлийн надад үлдэж буй зүйл нь энэ. Буруу зүйл хийгээд үүнийг аваагүй дарга нарын алдааг шүүмжилж жирийн иргэнээ өмөөрч тэмцээд 150000 төгрөгөөр торгуулж байна” гэжээ.
Covid-19 халдвар авсан, төрөөд удаагүй эхийг “Өргөө” амаржих газраас Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэхдээ идэр есийн хүйтнээр гэрийн халад, шаахайтай гаргасан эмч нарын хариуцлагагүй үйлдлийг А.Отгонбаатар шүүмжилж, өглөө эрт Сүхбаатарын талбайд эсэргүүцэн гэрийн халадтай жагссан юм. Саяхан коронавирусээр халдварлаад эдгэсэн билээ.