Амьдрал амаргүй болж, хувийн хэвшлүүд хаалгаа барьж, хаа сайгүй бүсээ чангалсан хүмүүс. Төрийн алба тоотой, хувийн хэвшлүүд “мэргэн дарга” нарын “мундаг бодлого”-ын ая даахгүй сөхөрч, цалингаа нэмэх байтугай хаалга барьчихгүй бол дээдийн заяа болж байна. Ган зуд улирал дараалан болсон ч малчид тариачид өөрийнхөө хувийг борлуулан довоо шарлуулж, төрөөс гялайж гялтайх ач тус үзсэнгүй. Цар тахлын халдвар өдөрт 100-200 гээд нэмэгдэж байгаа ч иргэд хөл хорио тогтоохыг дэмжихгүй байна. Аж ахуйн нэгжүүд нь хаалгаа барихгүйн тулд ажиллах ёстой. Гэтэл аж ахуйн нэгжүүдийг “орж гарах үүдэндээ заавал ариутгагч ухаалаг авч тавь” гэжээ. Энэ хаалга хамгийн хямд нь 5 сая, тэгээд 7, 10 сая төгрөг гээд үнэ нь нэмэгдэнэ. Гэтэл ухаалаг ариутгагч хаалгын ариутгах шингэн зөвхөн Е-МАРТ дэлгүүрт зарагдаж байна. Е-Март хэнийх билээ. Сү.Батболдын Харвардын их сургуульд хамгаалж, “Морган Стэнли”-д ажиллаж байсан ууган хүү Б.Баттүшигийнх буюу, Сү.Батболдын бизнес. Энэ нь алсуураа Сү.Батболдын гэр бүлийн бизнесийг дэмжээд байгаа юм биш үү?
Олигарх засаглалын үед төрийн эрхийг цөөн хэсэг бүлэг хүмүүс барьдаг, хүссэн шийдвэр, хувийн бизнесээ дэмжих бодлогыг гаргуулж чаддаг хүнийг олигарх гэж томъёолдог.