alim.mn | 2025.06.09
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: Дүүг маань зодож, хүчээр хэрэг үүрүүлсэн нь хэн ч харсан тодорхой

Төр нийгмийн зүтгэлтэн С. Зориг агсны амь насыг бүрэлгэсэн гэх хэргээр яллагдаж, хоригдож буй хилс хэрэгт гүтгэгдсэн гэх Т.Чимгээгийн ар гэрийнхэн өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат ийнхүү ярилаа.

Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат “Би ҮАБЗ-ийн гурван гишүүнд гэрээслэл үлдээгээд "Хэлмэгдэгсдийн хөшөө"-ний хажууд суулт зарлаж эхлэхээ мэдэгдэж байна. Гэрээслэлийн тухайд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж хоригдож буй Т.Чимгээг шоронгоос суллах хүртэл төрсөн ах Т.Хүрэлбат миний бие амь насаа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байна. хэрэв миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно гэсэн утга бүхий гэрээслэлийг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна гэж бичсэн. 

Дүүг маань зодож, хүчээр хэрэг үүрүүлсэн нь хэн ч харсан тодорхой байсан болохоор энэ асуудлыг шийдэх байх гээд хоёр жил хүлээлээ. Одоо дүүгийн минь эрүүл мэнд өдрөөс өдөрт доройтож байгаа тул би ийм тэмцлийн хэлбэрийг сонгосон. Хоёрдугаар сард намайг очиж уулзахад "ахаа би гармаар байна" гэсэн. Би хуулийг хүндэтгээд зургаан жил дүүгээ шоронд суулгасан. Одоо надад үүнээс өөрөөр тэмцэх ямар ч арга үлдээгүй. Би амь насаа дэнчин тавиад эцсээ хүртэл өлсгөлөн зарлана. 

Чимгээг шоронгоос яаралтай суллахыг шаардсан шаардлагыг Ерөнхийлөгчид бас хүргүүлэхээр бэлдсэн. Жишээ нь Б.Хурцын эхнэр Сарнай гэх хүнийг нүцгэлж байгаад зургийг нь авчихвал Б.Хурц зураг авсан хүнтэй хэрүүл хийх үү, хариуцаж хийлгэсэн хүнтэй нь хариуцлага тооцно шүү дээ. Монгол Улсын шүүх, прокурор шударга болоход хэдэн хүний амь нас хэрэгтэй юм.

Дээрээс нь цагдаа нар авч явахаас айхгүй. Хэрэв авч явбал шорон дотор өлсгөлөн зарлана. Сая Чимгээгийн нөхөр надтай хамт сулла гэсэн бичгээ бариад ирж явтал цагдаа барьж авахаар нь би зугтаагаад та бүхэнд ирж мэдээлэл өгч байгаа нь энэ” гэлээ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ