Өчигдөр буюу ням гарагт 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1033 эмч, ажилтан ажиллаж, 18241 хүнийг вакцинжуулаад байна. Ирэх дөрөвдүгээр сарын 9-нөөс 18 аас дээш насны ханд дархлаажуулалтын хоёр дахь тун мөн эхлэх болно.
Гэвч дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгаатай холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргалаа. Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын долоо хоногийн амралтын өдрийг дөрөвдүгээр сарын 10-ны бямба, 11-ний ням гарагт байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй, амрах хурвиарт шилжээд байна.
