alim.mn | 2024.12.29
Хорих ангиас шинээр 70 тохиолдол бүртгэгдээд байна

 

Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн  хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрч нийт 70 тохиолдол бүртгэгдсэний 18 нь цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарлагдсан. Үлдсэн 52 тохиолдлыг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409 дүгээр хаалттай хорих ангид байрлах[түр тусгаарлах байр]-нд тусгаарлан эмчилж байна.    

Халдвар илэрсэн хоригдогч нараас эрүүл мэндийн байдал хүндэрсэн, шинж тэмдэг илэрсэн зүйлгүй. Шаардлагатай хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна. Нийт хоригдогчдоос PCR шинжилгээ авсан бөгөөд өнөөдрөөс вакцинд хамруулах ажлыг эхлүүллээ. 

Мөн тус газар нь НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос гаргасан эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах, ямар төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмж, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ