Шил дахин боловсруулах үйлдвэр барина
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг үндсэн бодлогоор хариуцаж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна
.-Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулахаар 2017 оноос хойш олон ажил хийсэн. Хог хаягдлын тухай хууль 2017 оны тавдугаар сарын 12-нд шинэчлэн батлагдсан. Өмнөх хуулиасаа концевцын хувьд өөрчлөлт орсон. Хогийг хог гэж харахаа больё, хогийг эдийн засгийн эргэлтэд оруулъя, байгалийн цэвэр түүхий эдийг хэмнэе, дахин боловсруулсан түүхий эдийг ашигладаг болъё гэсэн гол үзэл баримтлалын дор Хог хаягдлын тухай хууль боловсруулагдсан байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2017 оноос хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах сэтгэл зүйг нийслэлийн иргэдэд бий болгохоор олон туршилтыг хороод, СӨХ-нд хийсэн. Өнөөдрийн хэмжээнд энэ ажил өргөжин хийгдэж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд 100 хувь биш ч гэсэн ямар ч байсан ангилах ёстой гэсэн мэдээлэлтэй болсон байна.
-Улаанбаатар хотод дахин боловсруулах чиглэлийн 20 гаруй үйлдвэр бүртгэлтэй байдаг. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь ихэвчлэн хуванцар, цаасны үйлдвэр. Цаас гэдэг нь бор буюу хайрцагны кардон цаас юм. Үүнийг боловсруулдаг хоёр үйлдвэр бий. Одоогоор нэг нь засвартай байгаа. Ундааны сав, гялгар уут, бусад хог хаягдлыг боловсруулах үйлдвэр мөн ажиллаж байна. Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлыг бууруулах ёстой. Бид өнөөдөр хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт дарж булж байгаа.
Стандарттай болоод ирэхээр үнсийг дахин боловсруулж, барилгын материалд ашигладаг болох үүд нээгдэнэ. Барилгын материал үйлдвэрлэгчид үнсийг дахин боловсруулж, ашиглаад эхэлбэл Улаанбаатар хотын хог хаягдал 50 хувиар буурна. Үлдсэн 50 хувьд цаас, хуванцар, шил багтана. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ-наас шил боловсруулах үйлдвэр барихаар төсөв хөрөнгө шийдвэрлэгдсэн.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ralaCrips
2 жилийн өмнө
46.161.11.2
Propecia Y Asepsia Kazdhv https://newfasttadalafil.com/ - Cialis Propecia In Women Hair Transplant <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Avgsxf Keflex And Antacids Rcqqmj https://newfasttadalafil.com/ - Cialis Gynecomastie Steroides
Төстэй мэдээ