Сонгинохайрхан дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг иргэн Б хашаанд нь шар өвс шатааж гал алдсан байна.
Иргэн Б гэртээ бага насны 3 хүүгийн хамт байсан бөгөөд гэртээ байх хооронд хүүхдүүд гал аван гарч хашаанд доторх өнжмөл шар өвсийг шатааж хашаандаа гал алдсан байна.
Тухайн иргэний гэрийн ойролцоо үүрэг гүйцэтгэж явсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр очин галыг яаралтай унтраах арга хэмжээ авсан байна . Албан хаагчын хэлснээр бага насны 3 хүүхэд өвөөтэйгөө хамт байсан. Гадаа их салхитай байж гал үсчих магадлал өндөр байсан. Харин хүүхдүүдийг гэмтэж бэртээхгүйн тулд хашаанаас гарган шатаж буй мод өвсийг унтрааж амжсан. Мөн гэрийн ямар нэгэн зүйл шатаж хохирол гараагүй.
Цагдаагийн байгуулгаас: Нийт иргэддээ анхааруулахад хаврийн улирал ирж байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй энэ өдрүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэж бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байхыг сануулж байна.