alim.mn | 2024.12.31
Боловсролын зээлийн сангийн дарга Ж.Ариунболд: Буцалтгүй тусламжийн санхүүжилт 2021 онд танагдсан

Боловсролын зээлийн сан оюутны хөгжлийн зээл, гадаад зээл, буцалтгүй тусламжийн зээл гэсэн гурван чиглэлээр зээл олгодог. Буцалтгүй тусламжийн санхүүжилтид зориулж, 2018 онд 12,6 тэрбум төгрөг,  2019 онд 12,6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин 2020 онд 11,6 тэрбум төгрөг тавигдсан боловч тус оны 9 сарын 5-нд төсвийн тодотголд санхүүжилтийг 3,6 тэрбум төгрөг болон танасан. Учир нь Covid-19тэй холбоотойгоор  Монгол Улсын орлого 17 хувиар  буурч, зарлага нь 17 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймээс буцалтгүй тусламжийн зээлийн 11,6 тэрбум төгрөгийн санхүүжилт 3,1 тэрбум болгон бууруулжээ. Жилд дунджаар 6000 оюутан энэхүү тусламжинд хамрагддаг. Гэвч 2020 онд 3,1 тэрбум төгрөгийг 6000 оюутанд хувааж, тооцоход ердөө 29 хувьд нь л санхүүжилт олгосон байна.

Тэгвэл 2021онд улсын төсвөөс 6 тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдаж, энэ оны 2 сарын 18-нд буцалтгүй тусламжийн санхүүжилтийн мөнгийг их дээд сургуулиуд руу шилжүүлсэн. Одоогийн байдлаар 4667 оюутан авсан байна

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ