alim.mn | 2024.12.31
Төр модоо барьж иргэд барих модгүй байна

Улсын хэмжээнд өдөрт коронавирус бүртгэл 800 дээш гараад эхлэхэд засаг төрөөс авч байгаа шийд бол наад захын арга хэмжээ буюу хөл хориог нүд ирмэхийн зуур авдаг болсон байна. Хөл хориог дагаад манай улсын эдийн засаг хүнд нөхцөлд шилжсэн байна. Үүнээс гадна иргэдийн амьдралд цар тахал сөргөөр нөлөөлж иргэдийн амьдрал хүндхэн байна.

Цар тахалд өртсөн иргэд өнөө маргаашийн хоолой хаанаас зохицуулах аргаа олохгүй мунгинаж байгаа цөөнгүй олон өрх айл байна гэнэ шүү. Коронавирусаас болж иргэд хэдэн сар ажилгүй болсон мөн дотооддоо үйл ажиллагаа явуулдаг хувь байгуулаг хүртэл хаалгаа бариад амжсан.

Нээрээ л дээгүүр эрх мэдэлтэй нэгтнүүдэд хөл хорио цар тахал өртөхгүй өнгөрч харин ЖДҮ эрхлэгч нар болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нар хөл хорионд хамгийн их боогдож байгаа нь харагдаж байна. Цар тахлаас өмнө манай эдийн засаг хямралтай байсан бөгөөд Азийн хөгжлийн холбоо болон Европын банкнаас хүртэл хар, саарал жагсаалтад орж муу зүйлээрээ дэлхийд таниулаад авсан улс.

Монгол улс саарал жагсаалтаас нь бүрэн гарсан гэдэг нь одоо хүртэл тодорхой бус байгаа. Одоогийн байдлаар Засгийн газар хуралдаж хөл хориог тоох эсэх асуудал яригдаж байна.Засагт хөл хорио тогтоох амар харин тогтоосон хол хорионд хоолгүй хонох иргэн хэдээр нэмэгдэхийг хэн ч мэдэхгүй байна.

 

А.Тамир


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ