alim.mn | 2024.12.31
Б.Жагар: Тэмцэж байгаа иргэдийг маргааш нь шоронд хийх аюултай тогтолцоог би хүлээн зөвшөөрөхгүй

Саяхан банкны 3 хувийн хүүгийн зээлийн асуудлын талаар жагсаал хийсэн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгч Б.Жагар өчигдөр сошиал хуудсаараа дамжуулан бухимдалтай live хийсэн билээ.Тэрээр хэлэхдээ:

‘’Өнөөдөр жилийн 3 хувийн хүүтэй зээлийг ганц удаа барьцаатай яагаад өгч болохгүй гэж. Хоёр их наядыг нэмэгдүүлэх боломж одоо хүртэл байсаар байгаа. Гэтэл нэг даргын өндөр үнэтэй машины тос масло шатахууны мөнгийг иргэд бидний татварын мөнгөөр даалгуулж байна.

Орон сууцны ипотикийн 6 хувь,бизнесийн 36 хувь,цалингийн 20-24 хувийн зээлүүдийн  гэрээнүүдийн  бүтцэд өөрчлөлт оруулан, жилийн 3 хувийн зээл руу шилжүүлбэл тодорхой хэмжээний үр дүн гарна. Үгүй бол эдгээр шалгуурууд  болох эргэлтийн хөрөнгө, барьцаа хөрөнгө,  орлого, зарлага, борлуулалт зэргийг хийсэн аж ахуйн нэгж энэ цаг үед ховор.

Хэрвээ бүтэн сар улсын нөөцийн сангаас иргэдэд гурил, мах, будаа зэрэг өргөн хэрэглээг хангаж 3  хувийн зээл руу шилжүүлэн, үндсэн зээлийг хойшлуулбал иргэд санаа зовох зүйлгүй хөл хорионд орж өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалж чадна.

Сонгуульд зориулж хөл хорио тогтоочихоод, сонгууль дөхөөд ирэхээр боолуудыг суллаж байгаа юм шиг санал авах гэж дайрдаг харгис төртэй. Ардчилал нэрийн дор үүссэн комунист нийгэм бий болсон’’ гэлээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ