alim.mn | 2024.12.23
Банк иргэдээс татан авсан 300 мянга төгрөгөө буцаан хувь хэрэглэгчийн данс руу хийнэ

Улсын хэмжээнд цар тахал өдөрт 500-800 болж нэмэгдсэнтэй холбогдуулан НОК,УОК хуралдан энэ сарын 10-25 өдрийг хүртэл нийт 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох заалт гаргасан. Иргэд цар тахал өндөр байгаа энэ цаг үед гэртээ байж өөрсдийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх юм. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа арван таван аж ахуй нэгж байгуулаг байгаа бөгөөд тухайн байгуулаг ажилчид нийтийн тээвэр болон хувийн унаагаар хөдөлгөөнд оролцох болно. Гэхдээ тухайн тээвэр дугаарын сүүлийн тоогоор хөдөлгөөнд оролцоно

Төрөөс иргэдэд цар тахлын үед хэрэглэх үүднээс Монгол улсын иргэн бүрд нөхөн тэтгэмж гэж нийт иргэдэд 300 мянган төгрөг олгож хатуу хөл хориог даван туулаарай гэсэн. Харин дотоодод үйл ажиллагаа явуулдаг банкнууд иргэдэд төрөөс олгосон 300 мянган төгрөгийг зээлийн төлөлтөд татсан хэрэг хэд хэдэн газар гараад байна.

Үүнтэй холбогдон Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, Засгийн газраас иргэн бүрд олгож байгаа 300 мянган төгрөгийг банкнууд зээлийн үндсэн төлбөр болон хүүнд суутган авахгүй байх хүсэлт хүргүүлжээ. Сангийн сайд Б.Жавхлан банкинд зээлтэй иргэдийн мөнгийг суутгана гэж мэдээлсэн юм. Тэгвэл суутгахгүй байхыг Монголбанкнаас хүслээ.

 

A.TAMИP


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ