alim.mn | 2024.12.22
Ахмад настайчуудад дархлаажуулалтад дахин хамрагдуулж эхэллээ

ЭМЯ,Нийслэлийн эрүүл мэндийн төв, УОК дэмжлэгээр  хөдөлмөрлөх чадвараа алдсан ахмадууд  болон вакцинжуулалтаас хоцрогдсон ахмад настангуудыг энэ  долоо хоногоос эхлэн вакцинд хамрагдуулахыг зорьж байна. Нийслэлийн хэмжээнд хийгдсэн вакцинжуулалтад 26 мянга гаруй ахмад хамрагдах ёстой байсан боловч нийт 50 гаруй хувь  хамрагдсан. Хороо дүүргийн ажилчид вакцин хийлгэх шаардлагатай ахмадуудыг   дээшээ өгөх бөгөөд ирсэн мэдээллийн дагуу  эмч нар эмнэлгийн машинаар очиж авна. Тухай иргэний  мэдээллийг хорооноос гаргаж өгнө. Үүнд хөдөө орон нутгаас иргэд хотод гацсан иргэд хамрагдахгүйг холбогдох албанаас мэдэгдэж байна.  Нийслэлийн дүүрэг бүрд дархлаажуулат хийгдэх суурин нэг цэгийг нээсэн.  

1.Баянзүрх дүүрэг 133- p сургууль 

2.Баянгол  дүүрэг 20-p сургууль

3.Багануур дүүрэг  Эрүүл мэндийн төв 

4.Чингэлтэй дүүрэг  Аврагч спорт төв 

5.Сонгинохайрхан дүүрэг  9-p сургууль 

6.Хан Уул дээр  Монгол Солонгос коллеж 

7.Сүхбаатар дүүрэг   11 дүгээр сургууль 

8.Налайх дүүрэг  Эрүүл мэндийн төв

9.Багахангай дүүрэг  Эрүүл мэндийн төв гэсэн газруудад ахмад настангуудад дархлаажуулалт хийгдэх болно. 

 

А.ТАМИР


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ