alim.mn | 2025.01.09
Улсын хэмжээнд цусны нөөц багасах аюул үүсээд байна

Нийслэлийн  хэмжээд бэлэн байдал зарлаж хол хорьсонтой холбогдуулан улсын  цусны хангамжийн нөөц багасах асуудал үүсээд байна.Үүнтэй холбогдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс донор болдог иргэдийг хөдөлгөөнд оруулж цусаа хандивлахын хүсэж Урилга илгээж байна. Улсын хэмжээнд нийт хүндэт донор 1478 иргэн байдаг бөгөөд   нэн шаардлагатай үед донор болсон иргэдийн цусыг ашигладаг байна. Эрүүл мэндийн салбарын нэг бүрэлдэхүүн хэсэг болох цус сэлбэлт судлалын салбарын талаар хүн бүр төдийлэн сайн мэдэхгүй. Энэ нь нарийн мэргэжлийн эмчийн заалтаар цус, цусан бүтээгдэхүүнийг тохирох бүлэг, тунгаар нь зөвхөн эмнэлгийн орчинд өвчтөний судсаар дамжуулан хийдэг өвөрмөц эмчилгээний нэг билээ. 

2015 онд   Эрүүл мэндийн сайдын  тушаал гарч сар бүрийн 3 ны өдрийг улсын хэмжээнд цус өгөх өдөр болгон  зохион байгуулдаг болсон. Манай улсад цус сэлгэлт нэн хэрэгтэй нөөцөд байх ёстой зүйлийн нэн тэргүүнд байдаг. Нөөцийн цусыг эрүүл мэндийн салбарын  үйлчилгээнд ашигладаг бөгөөд төрөх эмнэлэгт эх цус алдаж багассан тохиолдолд нөхөн сэргээх үүднээс мөн  гэмтэл бэртлийн улмаас цус их хэмжээгээр алдсан тохиолдолд   ашигладаг байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд өдөрт дунджаар 50 70 иргэн ирж цусаа хандивладаг байна. Мөн үндсэн цусны гурван цэг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна

 

А.ТАМИР


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu