Даатгалын шимтгэл 26 хувиар нэмвэл ажил олгогчид цалин нэмэх хүсэлгүй болно.Ажлын байрны тоо буурч цомтгол явагдана. Даатгал төлөгчийн мөнгө бол төрийн мөнгө биш юм.Энэ мөнгө бол ард иргэд болон даатгал төлөгчийн мөнгө юм. Насаараа шимтгэл төлсөн ч өвдөх үедээ дахин мөнгө төлөх хэрэг гардаг.
Манай орны ахмадууд дунджаар 400 мянган орчим тэтгэвэртэй гэж тооцоход тэдгээрийн 80 хувь нь сардаа 350 мянган төгрөгний тэтгэвэр авдаг.Эдгээр ахмадуудын хэрэглээний зардалд тэтгэвэр нь хаанаа ч хүрэлцдэггүй.Ийм учраас тэтгэврийг өвлүүлэх хэрэгтэй.
Япон,европ зэрэг зарим улс орнууд 26% даатгалын шимтгэл төлдөг.Гэхдээ эдгээр улсын даатгалын систем маш өндөр хөгжсөн. Дундаж цалин манай орноос 4 дахин их байдаг.Гэтэл манай орны дундаж цалин 1 сая төгрөг .Дундаж наслалт эрэгтэй 66 нас, эмэгтэй 72 насалдаг.Ингэхдээ 2 хүн тутмын 1 нь буюу 52 хувь тэтгэвэрт гарч чадалгүй нас бардаг харамсалтай тоо баримттай.