Маш хүнд өвчтөнд эмчилгээ хийх эмч мэргэжилтнүүд хүрэлцээгүй болж байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2084 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 1220 шинэ тохиолдол бүртгэгдэж 17823 батлагдсан тохиолдол боллоо. Мөн хоёр иргэн амиа алдлаа. 49 настай 44 настай хоёр эрэгтэй нас барлаа. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл 652 нь хүндэвтэр, 138 нь хүнд, маш хүнд 40 хүн байна. Вакцин хийлгээд коронавирус туссан хүн 2304 байна. 617 мянган хүний 0,37 хувийг эзэлж байна. Энэ нь вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүс байсан. Өвчлөл нэмэгдэхийн хэрээр маш хүнд иргэдийн тоо өсч, эмнэлгийн ачаалал дээд хэмжээндээ хүрсэн байна. Мөн маш хүнд өвчтөнд эмчилгээ хийх эмч мэргэжилтнүүд хүрэлцээгүй болж нөхцөл байдал амаргүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ