alim.mn | 2024.12.31
Иргэд ажлын газрын тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх зөрчил их байна

Өнөөдрөөс эхлэн хатуу хөл хориог чангаруулж эхэлсэн билээ.Тэгвэл төрийн албан хаагчид 08:30 гэхэд ажлын байран дээр ирсэн байх ёстой.Орой 17 цагаас 19 цагийн хооронд харих шинэ зохилцуулалт өглөөнөөс мөрдөгдөж эхэллээ.

Харин иргэд өглөө 6-8 цаг ,оройны 16-18 цагийн хооронд салхилж болно.Бусад үед хөдөлгөөнд оролцохгүй байхаар шийдвэрлэжээ.Мөн иргэд ажлын газрын тодорхойлолт, буяны бичиг баримт зэргийг хуурамчаар үйлдэж, олшруулан тараах явдал ихссэн байна.Тухайн бичиг баримтан дээр тамгыг дарсан ч гарын үсэг зураагүй, мөн албан тоотыг шилжүүлсэн гэх зөрчлүүд бүртгэгдсэн байна.Ийм учраас гэртээ байж халдвар хамгаалатын дэглэм сахих нь чухал байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ