alim.mn | 2024.12.31
GUYS хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр: Өнөөдөр манай улс бусад улсын жишгээр хөл хорио тогтоож байна

Би 2019 оны арванхоёрдугаар сарын 23-нд Америкт суралцахаар очсон юм. 2020 оны гуравдугаар сарын 2-нд Америкт коронавирус гарч, их, дээд сургуулиуд, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд үүд хаалгаа барьж, хатуу хөл хорио тогтоолоо. Америкт коронавирус 1-2 сарын дотор маш хурдтайгаар тархаж, коронавирусийн өвчлөлөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигдсэн. Иймээс хатуу хөл хориог хоёр сарын хугацаатай тогтоож, гурваас олуулаа явж байгаа хүмүүсийг 50 ам.доллароор торгож байлаа. Манайхаар бол энэ нь 100 мянга төгрөг. Зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх гэж байгаа хүмүүсийг биеийн байцаалтыг нь шалгаж, гэрийнх нь хаяг, байршлаар нь явуулж байсан. Тавдугаар сарын үед нас баралт 200 байсан бол, сүүлдээ 500-аас дээш нас баралт бүртгэгдэж, маш аймшигтай, түгшүүртэй байлаа. Хөл хорио тогтоосны хүчээр бид энэ цар тахалтай тэмцэх боломжтой болж байгаа. Америкт хөл хорионд байж, тийм хүнд хэцүү цаг үеийг давж, би эх орондоо ирсэн. Өнөөдөр манай улс бусад улсын жишгээр хөл хорио тогтоож байна. Яг энэ дэглэмийг л бид ягштал биелүүлэх хэрэгтэй. Тэгж байж бид өнөөдөр аав, ээжийгээ, гэр бүлээ, найз нөхдөө, бусад хүнд халдвар тараахгүйгээр энэ өвчинтэй тэмцэж чадна. Маскаа сайн зүүгээрэй, гараа сайн ариутгаарай, хөл хорионыхоо дэглэмийг ягштал биелүүлээрэй гэж уриалж байна. Энэ хөл хориог бүгдээрээ сэтгэл зүрхээрээ, нэг нэгнийхээ төлөө давж гараад, ковидгүй зуныг үзэцгээе. Хайртай бүхнийхээ төлөө хамтдаа хичээе. 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ