alim.mn | 2024.12.31
Т.Дэлгэрмөрөнг 750000 мянган төгрөгөөр торгон өнгөрлөө

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хурал болж өнгөрлөө.  Тус хуралдаанаас дуучин Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 25 хоног баривчлах, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 25 хоног баривчлах шийтгэл тус тус оногдуулж, нийт баривчлах шийтгэлийг 50 хоногоор, зан үйлд нөлөөлөх нийт 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулахаар тогтоосон.

Хэрэгт холбогдсон нотлох баримтад дээр  тулгуурлан Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 4-т зааснаар баривчлах шийтгэлийг 14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт баривчлах шийтгэл оногдуулахгүй гэснийг үндэслэн шийдвэр гаргасан.  Үүнээс үүдэн дуучин  Т.Дэлгэрмөрөнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ

 

А.ТАМИР


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ