alim.mn | 2024.12.22
Нийслэлийн 100 хороонд 37 мянган мод тарих төлөвтэй байна
 
БОАЖЯ-наас "Өрх бүр хашаандаа мод тарья" аяныг санаачлан, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон талаар мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээ олон мянган иргэдэд хүрч, урлаг, соёлын олон байгууллагаас хамтран ажиллах хүсэлт ирж байна. Иргэд маань орчноо ногоон болгох хүсэл эрмэлзэлтэй байна. Мөн ерөнхийлөгч зарилагаар жил болгоны 5 дугаар сарын 3 ны өдрийг улсын хэмжээнд мод тарих өдөр болгон тэмдэглэх захирамж гаргасан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар  нийслэлийн 100 хороонд 37 мянган мод, тарьц, суулгац, хар шороо, элс, бусад бүх зүйлээр хангана. Иргэд маань харин арчилгаагаа 100% хариуцах ёстой.
 
 Монол улсын ерөнхийлөгчийн зарлиг 
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан

1. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласугай.

2.Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсугай.

А.ТАМИР
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ