alim.mn | 2024.12.22
Б.Бумдэлгэр PCR шинжилгээний оронд түргэвчилсэн оношлуур хэрэглэнэ

Ковид 19-ийн шинжилгээтэй холбоотойгоор ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн газрын дарга Б.Бумдэлгэр “Халдвар тарсан энэ хэцүү цаг үед иргэн бүрээс PCR шинжилгээ авах учир дутагдалтай. PCR шинжилгээ нь хугацаа шаарддаг. Нэг сорьцыг эмнэлэгт хүргээд, хариу гарах хүртэл тодорхой хугацаа шаардагдана.

Харин гэрээр очиж шинжилгээ авахад, гэр бүлийнх нь хүн халдвар авсан магадлалыг үзэхийн тулд шинж тэмдэг илэрч байвал, түргэвчилсэн оношлуурыг ашиглах аргыг хэрэглэх гэж байна. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд 10 минутад хариу гарна. Засгийн газар түргэвчилсэн оношлуурыг авах тал дээр ажиллаж байна.

Халдвар авсан хүний гэр бүлийн хүмүүсээс шинжилгээ авахдаа түргэвчилсэн оношлуурыг ашиглаж, шинжилгээ авах аргаа өөрчилж байна гэж ойлгож болно.

ХӨСҮТ дүүрэг бүхэн дээр ажиллана. Одоо дүүргийн эмч нар гэрээр нь очоод хүмүүсийнхээ биеийн байдлыг үнэлэн хүндэрч, өвдөх магадлалтай иргэдийг эмнэлэгт авчиран, хөнгөн өвдсөн магадлалтай хүмүүсийг тусгаарлах чиглэл өгч байна “ гэжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ