alim.mn | 2024.12.23
“Сод монгол групп” ХХК зөвхөн 11 дүгээр сард МИАТ-д 1,1 тэрбум төгрөгийн шатахуун заржээ

“Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ын эрхлэгч байсан Д.Үүрийнтуяа “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү хариуцсан захирал болсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Сод Монгол групп” ХХК-тай 85,9 тэрбум төгрөгийн үнэтэй шатахуун шууд худалдан авах гэрээ хийж, нэг литр шатахуунаа зах зээлийн үнээс 500 төгрөгөөр илүү шахаж байна гэж бичигдэж байлаа.

Мөн МИАТ, “Сод Монгол” ХХК хоёр сайн хамтарч ажилладаг гэлцдэг. Тэгвэл өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сард гэхэд МИАТ ТӨХК “Сод Монгол групп” ХХК-иас 1,1 тэрбум төгрөгийн шатахуун авчээ. Ингэхдээ МИАТ-аас 11 дүгээр сарын 5-нд 500 сая, 11 дүгээр сарын 17-нд 600 сая төгрөг “Онгоцны шатахууны зардал”  гэж “Содмонгол групп” ХХК руу шилжүүлжээ.

Мөн Ц.Анандбазараас МИАТ-ийн захирал Д.Баттөрд өгсөн гэх  Бага тэнгэрт байх хаусны зураг ил болж байна. Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд Их тэнгэрийн амнаас Бага тэнгэрийн амруу шилжиж “улстөрчдийн пентхауз” тэнд үүсэж байгаа гэх юм билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Novsh
3 жилийн өмнө
66.181.161.83
Xoyulangii ni buudchixval miat iin biletiin yne ers xyamdarna gej oilgogdoj baina.
Төстэй мэдээ