Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат наян мянган мод тарих санаачилга дэвшүүллээ
Дуу хуурын өлгий болсон Дундговь аймаг сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчилтийн улмаас цөлжилтөнд нэрвэгдэж элсний нүүдэлд дарагдсаар байна. Үүн дээр хаврын хахир цагаар элсэн шуурга түйрэн байнга дэгддэг боллоо. Энэ үед тус аймгийнаймгийн Засаг дарга Ц.Мөнхбат элсний нүүдлийг зогсоож, цөлжилтийг сааруулахаар найман түмэн мод тарих санаачилга гаргаж зорилт болгон дэвшүүлжээ. Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийг билэгдсэн модны тоогоор ногоон хэрэм татаж нутаг усаа хамгаалах энэхүү санаачилгыг аймгийн иргэд алсын хараатай, сайхан үйл хэмээн дэвшиж байна. Санаачилга эхлэл ажлын тал хувь гэдэг. Дундговьчууд 80 жилдээ наян мянган мод тарих ажлаа таслалгүй үргэлжүүлэн хийж үр дүнтэй дуусгах нь дамжиггүй юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
122.201.31.133
Ойн хандивыг ч түүнд зориулж болно
Төстэй мэдээ