alim.mn | 2024.12.22
Орон нутагт PCR аппарат, оношлуур хүрэлцэхгүй байна

УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг "Эхний ээлжид дүүргүүд нөөц боломжоо ашиглаад хувийн хэвшлийн их дээд сургуулийн дотуур байр, амралт сувиллын газруудын тооцоо судалгаагаа гаргасан. Тиймээс эхний ээлжид дүүргүүд дээрээ хүмүүсээ аваад дүүрвэл өөр байруудад авна.

Шинжилгээтэй холбоотой оношлуурын нөөц дутмаг байгаагаас үүдэн орон нутгуудад хүндрэл үүсч байна. Мөн зарим  PCR аппаратгүй аймгууд аппараттай болох шаардлага тавьж байна.  Одоогоор 21 аймгийн 20 аймагт халдвар бүртгэгдсэн. Өнгөрсөн өдрийн байдлаар  хөдөө орон нутагт 188 тохиолдол шинээр  бүртгэгдсэн. 10.00 цаг гэхэд мэдээллүүд нэгтгэгдээд мэдээлэлнэ 

 Нийслэлийн хэмжээнд Авто машины хөдөлгөөн  өмнөх үеийг бодвол цэгцэрсэн. Харин явган зорчигчид  хөдөлгөөн их  оролцож байна. Хэрэв энэ хэвээрээ их байвал явганы хөдөлгөөнийг хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлага бий. Хүүхдийн тоглоомын талбай гэх мэт газруудад хүний бөөгнөрөл үүсэж, контакт их байна. Хэрэв хүмүүс олноороо цуглаад байвал хаах арга хэмжээ үүн дэр  авна. Иргэд зөвхөн гэрийнхээ ойр орчимд л салхилах учиртай" гэлээ. 

Түүнчлэн вакцинжуулалтыг дахин эхлүүлэхэд цэгийн тоог нэмэх шаардлагатай тул соёлын төв, үзвэр үйлчилгээний төвүүдийг ашиглах боломжтой гэж үзсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ