alim.mn | 2024.12.23
УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Цогзолмаагийн хүү С.Түвшинтөрийн орлого 10 дахин өсчээ

Манайд улсаасаа баян удирдагч, төрөөс төрсөн тэрбумтан гэж нэршил байдаг нь төсвийн хулгай гаарч, авлига цэцэглэсний илрэл. Юутай ч сүүлийн үед байгууллагаасаа баян дарга гэж ярих боллоо.

Эдний тоонд Монгол Улсын Далайн захиргааны дарга Саранжавын Түвшинтөр орж байна.  Ч.Саранжав гэдэг овог олонд танигдсан. Энэ бол УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ц.Цогзолмаагийн нөхөр. Нөхөр Ч.Саранжав, эхнэр Ц.Цогзолмаа, хүү С.Түвшинтөр, охин С.Баясгалан нар худалч хүнд нэг өдөр шахуу албан тушаал дэвшиж, төрийн өндөр албан тушаалд томилогдсон. Эхнэр нь сайд байсан. Тэр үед нөхөр нь Эрчим хүчний яамны  харъяа Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар томилогдсон. Охин нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан. Хүү С.Түвшинтөр нь 2016 оны 10 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Далайн захиргаа ТӨҮГ-ын дарга болж билээ.

Анх С.Түвшинтөр ажилд ороод 2017 онд АТГ-т гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгт жилийн орлого 36 сая төгрөг гэж мэдүүлсэн. Харин 2017 онд 55 сая хүрч, 2018 онд 376 сая төгрөгт хүрсэн. Хоёр гуравхан жилийн дотор орлого нь 10 дахин нэмэгддэг ашигтай бизнес эрхэлж яваа бизнесмэн Монголд байхгүй. Харин  төрийн албанаас төрж болдог ажээ. Энэ эрчээрээ хөрөнгө орлого нь өссөөр байвал удахгүй тэрбумтан болох нь.

Монгол далайд гарцгүй. Гэхдээ 2003 оноос Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тунхаглалын хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 оноос Бүгд Найрамдах Сингапур Улсад эхлүүлсэн. Монгол Улсын Далайн захиргааны дарга С.Түвшинтөр хэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоцыг бүртгээд байгаагаас 300 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй юм байна. Нэг шалгалт өгөхөд бүртгэлийн хураамж гэж хэдэн төгрөг авдаг билээ. Монгол Улс хэт олон онгоц бүртгэж, мөн хориотой бараа зөөсөн зэргээс болж дэлхийн далайн тээврийн салбарт “хар данстай” болсон гэж шүүмжлүүлдэг. Харин Сингапурт анх байгуулагдахад тухайн үеийн улсын үндэсний удирдагч Н.Энхбаярын ойрын хүн, Ц.Цэнгэл сайдын хүү гэхчлэн дан  дарга нарын хүүхэд очдог. Монголын Далай захиргааны удирдлагын даргаар ч УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асны хүү томилогдсон нь энэ салбар ард иргэдэд хаалттай, хичнээн өндрөө авсныг илтгэнэ.

Ч.ТУЛГА


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
irgen
3 жилийн өмнө
192.82.84.46
shunaliin tip shivshig emgen
дэлхийгээс зайлаарай
3 жилийн өмнө
59.153.114.252
гэр бүлээрээ хулгайч
irgen
3 жилийн өмнө
202.126.89.231
Tur iim bhd ard tumen buhimdahgui yah ve.Uneheer yduurch bn.MAN ug diugarajgui.eersdee adilhan uom chin.
irgen
3 жилийн өмнө
202.126.89.231
Tur iim bhd ard tumen buhimdahgui yah ve.Uneheer yduurch bn.MAN ug diugarajgui.eersdee adilhan uom chin.
Төстэй мэдээ