alim.mn | 2024.12.22
Визний зуучлалын хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын элчин сайдыг эргүүлэн татагджээ

БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд өмнө нь визний зэрэг хэрэг зөрчилд холбогдож энэ тухай улсых нь голлох хэвлэл мэдээлийн хэрэгслүүд мэдээлж байсан. Саяхан тус улсын Засгийн газар нь 10 улсад суух элчин сайдыг шинээр томилжээ. Энэ томилгооны хүрээнд Монголд суух элчин сайдаа эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Шинэ элчин сайдаар өмнө нь Хятадад суух элчин сайдын үүргийг гүйцэтгэж байсан И Ёо Хоныг томилсон байна. Сүүлийн үед тус улсын дипломат ажилтнууд хэрэгт төвөгт холбогдох нь ихэсжээ. Монголд суух элчин сайдаас гадна Малайз дахь элчин сайдыг бэлэг хүлээж авсан, ажилтнуудтай зүй бусаар харилцсан хэмээн эргүүлэн татжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ