Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа нь "Ард Түмнээ Хайрлая" намын дарга болжээ
Ард Түмнээ Хайрлая намын даргаар Л.Аззаяаг бүртгэлээ
Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Дашрамд дурьдахад Ард Түмний Хайрлая намын шинэ дарга Л.Аззаяа нь Ард Түмнээ Хайрлая Намын анхны дарга, өдгөө АН-д элссэн Л.Гүндалайн эхнэр юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ