"Эрдэнэс-Тавантолгой" ХХК 1072 хувьцааны ноогдол ашиг гэж 2021 онд тараагдахгүй
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, Монгол Улсын нэг сая 888 мянган иргэн эзэмшдэг.
Тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ жил иргэд "Эрдэнэс-Тавантолгой" компанийн ард иргэдэд тараах ногдол ашгийн хэзээ тараах бол гэсэн хүлээлт үүсээд байсан. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа
Энэ жил "Эрдэнэс-Тавантолгой" компани өмнөх жилүүдийг бодвол ашиг багатай ажилласан. БНХАУ хилээ тодорхой заалтгүй олон удаа хааж асуудал үүссэн. Иргэдийн дунд яваад байгаа иргэн бүрд 660 мянган төгрөг олгогдоно гэсэн мэдээл худал болно. Энэ жил иргэдэд очих мөнгөн дүнгээрээ бид Монгол улсад хэрэгтэй бүтээн байгуулалтыг хийх болно. Үүнд: Тавантолгой бүлэг ордыг түшиглэсэн 450 мянган мегаваттын хүчин чадалтай станц барьж байгуулна. Мөн 10 сая тонн нүүрс угаах байгууламж,үйлдвэр барина. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Зүүн баян чиглэлийн төмөр зам "Гашуун Сухайт" төмөр замын ажиллын энэ хугацаанд барьж дуусгана гэв. Энэ жил иргэдэд очих ёстой байсан ногдол ашгаар Эрдэнэс Тавантолгой ХХК дотооддоо баригдах ёстой бүтээн байгуулалт хийгдэнэ гэж холбогдох албаны дарга мэдээллээ.
А.ТАМИР
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ