alim.mn | 2025.01.02
С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын 525 ажилтан халдвар авсан байна

 Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд мэдээлэхдээ. Цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын хүмүүс нэлээд хүнд нөхцөлд ажиллаж байна. 2021 он гарснаас хойш Засгийн газраас нийт таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн илүү цаг болон урамшуулалд өгсөн. Эрүүл мэндийн салбарын 525 ажилтан халдвар авсан. Энэ нь нийт тохиолдлын 1,7 хувийг эзэлж байна. Нэг, хоёр сард ерөнхийдөө эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал буурсан, гүйцэтгэлийн санхүүжилт буурсан. Үүн дээр Эрүүл мэндийн яам нэг, хоёр сарын санхүүжилт бүрэн олгосон. Дээрээс нь ковид батлагдсан тохиолдлыг эмчилж байгаа хувь болон төрийн эмнэлгүүдэд санхүүжилтийг олгоод эхэлсэн. Мөн анхан шатны тусламж үйлчилгээнд гэрийн эмчилгээний төлбөрийг 70 мянган төгрөгөөр эмчлэх журмыг нэмэлтээр гарган эхлүүлээд явж байна. Энэ маань бас тодорхой тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн ажилчдын цалин урамшуулалд хувь нэмэр болно гэж үзэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ