УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн СЕХ-н дээр гаргасан цамналт, цаашлаад зарим нэг хүнийг ''дүүжлэх'' тухай хэлсэн үг нь олон хүний дургүйцлийг хүргэв.
Энэ талаар Төрийн Соёрхолт Д.Сосорбарам “Н.Алтанхуяг аа чамд АН-ын гэх юу ч үлдээгүй. Намаа самарч, самарч гараад Эрдэнээс бие дааж УИХ-д азаар орж ирсэн чи намын нэр барьж шоудахаа одоо боль. Үеийнхэн чинь чиний өмнөөс ичээд нүүр хийх газаргүй болж байна.Одоо намын нэр барьж хүмүүсийн толгой эргүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байхаасаа ичээч. Яасан ширлэчихсэн нүүртэй хүн бэ чи” гэжээ.
Өнөөдөр найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд өгөх сүүлийн өдөр. МАН, “Зөв хүн-Электорат эвсэл” нэр дэвшигчийнхээ материалыг өгсөн бол АН-аас нэр дэвшигчдийн материалыг СЕХ буцаасан.
Учир нь хуулийн дагуу УИХ-д суудалтай нам, эвсэл нэг л нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд өгөх учиртай. Гэтэл С.Эрдэнийн албан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн албан бус гэж хуваагдсан АН хоёр нэр дэвшигчийн материал хүргүүлсэн.
СЕХ улс төрийн асуудлаа дотооддоо шийдээд, нэг нэр дэвшигчийн материалыг өгч хуульд нийцүүлж ажиллахыг хүссэн эл тайлбар О.Цогтгэрэл даргатай Н.Алтанхуяг нарын гишүүдийг ийн бухимдуулсан хэрэг.