alim.mn | 2024.12.22
Р.Амаржаргал: Өлсгөлөн зарлaж ард түмнийг энэ хүнд үед бухимдуулдаг нь буруу
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал өөрийн цахим хуудаснаа "Өлсгөлөн зарлахад хүрсэнд тун харамсаж байна. Хүн хэлээрээ гэдэг хэрвээ эр зориг, сэтгэлийн тэнхээ, хат байвал эвлэлдээд учраа олцгооё. Ухаантай нь түрүүлж буулт хийдэг гэдэгт би гүнээ итгэдэг. Надаас хамаарах юм байвал би бэлэн.
Өлсгөлөн зарлaж ард түмнийг энэ хүнд үед бухимдуулдаг нь буруу, эрүүл саруул ухаанаaр асуудлыг 2 талаасаа хэлэлцэж нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь ардчиллын төдийгүй ард түмний язгуур эрх ашигт нийцнэ. Эв нэгдлээр л ардчилалаа хамгаална шүү дээ" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ