alim.mn | 2024.12.22
Х.Нямбаатар: УОК зөвшөөрвөл майхан, эсгий, гудасны асуудлыг шийдэж өгнө

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй очиж уулзлаа. Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа гишүүдийг одоо Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв рүү авч явж эрүүл мэндийн үзлэг хийнэ гэв. Тэрбээр "УИХ-ын чуулганы танхимд зарим гишүүн талбай дээр ирж уулз гэдэг шаардлагатай тавьсан. Үүний дагуу би гарч ирж уулзаж байна. Иргэдээс "Биднийг 28 хоног гэрт нь хорьчихоод УИХ-ын гишүүдийг болохоор талбай дээр гараад жагсаал цуглаан хийж байна. Үүнийг зогсоож болдоггүй юм уу" гэсэн хүсэлт ирж байна. Та бүхний хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлж байгаа. Улсын онцгой комисс зөвшөөрвөл майхан, эсгий, гудасны асуудлыг шийднэ. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэдэг бол хууль зөрчих эрх биш шүү. Та бүхэн цагдаагийн байгууллагын ажилчдыг хүндэтгэх хэрэгтэй" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ