Д.Ганбат гишүүн өлсгөлөнгөө зогсоож, А.Адъяасүрэн гишүүн өөрөө эрсдэлээ үүрнэ гэв
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдөр оройноос төв талбайд лхагва гарахаас эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тэдний өлсгөлөн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Харин өчигдөр УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нарыг эмч үзээд эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй байна хэмээсэн тул өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл энэ тал дээр УИХ-ын гишүүн Ц.Туваан тайлбар хэллээ.
Тэрбээр, “Д.Ганбат гишүүнийг бие нь муудах эрсдэлтэй гэсэн учраас өлсгөлөнгөө больж, зүгээр суулт хэлбэрт шилжсэн. А.Адъяасүрэн гишүүнд ч мөн ижил агуулгаар сануулсан боловч эрсдэлээ өөрөө үүрнэ гэж гарын үсэг зураад үргэлжлүүлэн өлсөж байгаа” гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ