alim.mn | 2024.12.22
Ерөнхийлөгч Х.Баттулга: Оффшорчдыг үнэхээр дийлэхгүй байна. Монгол ялагдаж байна

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Төв талбай дээр өлсгөлөн зарлаад 3 хонож байна. Гишүүд дээр саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар ирж уулзсан бол яг одоо Ерөнхийлөгч Х.Баттулга ирж уулзлаа.

Ингээд гишүүдийн байр суурийг нэг бүрчлэн сонсож байна. Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын гишүүд болж буй нөхцөл байдлыг нэг намын дарангуйллын шинжтэй байгаа талаар ярив.

Тэдний хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга “Болж буй процессыг сайтар харж байгаа. Хуульгүй улс болчихлоо. Тэд асар их эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна. Оффшорчдыг үнэхээр дийлэхгүй байна. Монгол ялагдаж байна гэж бодож байна” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ